Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан болно

Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд, түр хороодын өнөөдөр /2022.01.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт чиглэл өгөх тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох

 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

13.30

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, Монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /01 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэнэ

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.30

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын мэдээлэл, 2019-2020 оны Байгаль орчны төлөв байдлын тайлангийн төсөл, 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөний төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгасан төсвийн талаарх мэдээллийг сонсох

“Их засаг” танхимд

15.00

Түр хорооны хуралдаан /Оюу толгой/:

Хэлэлцэх асуудал:

· “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

· Бусад

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.