Б.Ангирмаад Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Б.Ангирмаад Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Монголын рок, попын урлагт 40 шахам жил авьяас чадвараа шавхан зүтгэхдээ ая зохиогчоос хөгжмийн зохиолч, менежерээс продюсер, дуучнаас дуулах урлагийн багш болон өсөж, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Чи алзахгүй”, “Өнгө аяс”, “Хатуужилт ижий”, “Чиний харцанд” зэрэг нийгмийн амьдралын шинэ цагийн сэдэвтэй 100 гаруй дууны аяыг зохиож, орчин үеийн залуусын дуулах дуртай дуунуудыг бүтээж, UBS music телевизийн хөгжмийн суваг үүсгэн ажиллуулж, рок поп хөгжмөөр залуу хойч үедээ урлагийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

 

Өөрийн амьдралаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулан тасралтгүй 58 жил хөдөлмөрлөхдөө уламжлалт мал аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургаж, дадлагажуулахад өндөр хувь нэмэр оруулсан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын сайн малчин Бямбадоржийн Лувсангончигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртээв.

 

Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тасралтгүй 50-иад жил ажиллахдаа Монгол Улсад анхны 15 тахийг сэргээн нутагшуулах ажлыг хариуцан удирдаж, тахийн тоо толгойг 500 орчим болгон үржүүлэх хөрс суурийг тавилцаж, тахь үржүүлэх орчин, таатай нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малын эмч, Хустайн байгалийн цогцолборт газрын анхны дарга, ахмад тахь судлаач Дамдины Бальдирт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.