Улаанбаатар oC

Наурызын баяраар зургаан гавьяат төрөв

Наурызын баяраар зургаан гавьяат төрөв

Өдөр шөнө тэнцдэг казах түмний хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй  хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Нарны баяраар казахын ард түмнээс таван гавьяат төрлөө.

 

ГАВЬЯАТ БАГШ

-МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улыкпан

-Налайх дүүргийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Халийдолдойн Ризагуль

 

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

-Хэвлэлийн “Дастан” ХХК-ийн зөвлөх, судлаач Татегийн Етекбай

 

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ

-Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Айпын Гылымхан

 

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛ

-Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан, Цагдаагийн бэлтгэл хурандаа Аивалын Саяболд

 

ГАВЬЯАТ НИСГЭГЧ

-“МИАТ” ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауез

 

Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Хулжайн Упей, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тариан цацал” ХХК-ийн дэд захирал Аханы Көкөнай. Алтангадас одонгоор Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны иргэн Кибекейн Кулзипа, “ДЦС-3” ТӨХК-ийн Горим тооцооны хэлтсийн тооцооны техникч Билдханы Кавидеш зэрэг хүмүүсийг шагналаа. Мөн Цэргийн гавьяаны одонгоор Хилийн дугаар ангийн Цэргийн сургалт, сахилгын албаны зохион байгуулалтын тасгийн дарга Билимын Аманбек, Цэргийн хүндэт медалиар ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, жолооч-холбоочин Мөтөөлийн Болот, Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Рахманы Жанарбек, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Буянт-Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч Сейлын Еркежан, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын төв түгээх төвийн машинист Бадамжавын Жоосой нарын хүмүүсийг шагналаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 58 (6790)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.