Үнэ тогтворжуулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Үнийн өсөлт бол Монгол улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал болоод байна. Оруулж ирсэн үнэ тогтворжуулах хуулийн төсөлд Монгол банк зарим ААН-д мөнгө өгнө гэнэ, тэр нь үнээ барина гэнэ. Монголбанк татвар цуглуулагч биш, бас баялаг бүтээгч биш учир өөрийн гэсэн мөнгөгүй. Тэгэхээр арилжааны банкуудад хэвлэсэн мөнгө л өгнө. Мөнгө хэвлэвэл төгрөгийн ханш унана, үнийн өсөлт үргэлжилнэ, валютын нөөц шавхагдана. Товчхондоо үр дүнгүй арга. Бас хэвлэсэн мөнгөнөөс бүх компани авч чадахгүй, зөвхөн цөөн тооны компани л авна, дараа нь чи авсан, би аваагүй гээд бөөн хэл ам. 2013-2016 оны алдааг давтах шаардлагагүй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.