Г.Ёндон: Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Г.Ёндон: Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон Петрочайна Дачин Тамсаг компанийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тус компанийн гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахтай холбоотой асуудлаар танилцуулга хийсэн. Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 сая тонныг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй.

Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь хамгийн гол асуудал болоод байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь Петрочайна Дачин Тамсаг компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонныг жилд гаргана гэж тооцсон. Хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа юм. Нэгэнт гэрээ хийхээр ширээний хоёр талд суух гэж байгаа учир БНХАУ-ын талын байр суурийг бид ойлгох ёстой.

Монгол Улсын иргэний тухай хуулийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан. Энэ заалтын дагуу БНХАУ-ын тал уг асуудлыг тавьдаг. Олон Улсын гэрээ бол Монгол Улсын хуулиас дээгүүр эрхтэй байдаг. Энэ гэрээ олон улсын гэрээ биш учраас тэднийг татвар төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул өнөөдрөөс үе шаттайгаар Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах асуудлыг ярина” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.