Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийг батлав

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийг батлав

УИХ өчигдөр Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж, мөрдөа юм.

Согтууруулах ундаатай холбоотой хуулийн өөрчлөлт олын анхаарлыг татдаг. Мөн УИХ хаврын чуулган бүрийнхээ төгсгөлд, олны анхаарал наадам руу хандсан үед маргаан дагуулсан төслүүдээ баталдаг бичигдээгүй хууль бий. Энэ удаад тэр төсөл нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл бололтой. Уг хуульд орсон зарим заалтуудыг танилцуулъя.

  • Тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.
  • 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртлэх хугацаанд хамаарахгүй.
  • 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх бөгөөд дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттайгаар нэмнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.