Өнөөдөр орон сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авах юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа аж.
Нам, эвслээр нь хуваавал МАН, АН, ИЗНН, МНН, БНН, МАХН, Эх орон нам, МҮАН, ХҮН, АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн юм байна. Дашрамд дурдахад сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-нд эхэлж, аравдугаар сарын 17-нд дуусна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.