Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газар үйл ажиллагаагаа эхлүүлэв

Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газар үйл ажиллагаагаа эхлүүлэв

Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар оролцож, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Манжуур хотын Ардын Засгийн газрын удирдлага болон орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөллүүд биечлэн оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын амаргүй цаг үед Манжуур хотод Консулын газрын үйл ажиллагааг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаагаа дурдаж, үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Тус Консулын газрын хариуцсан консулын тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтдаг юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.