УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан горимын санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Далд эдийн засгийн асуудлаар их л ярьсан. Өнөөдөр нүүрсээр илэрч байна. Экспортоор гарч байгаа бусад бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй. Үүнээс гадна АЛТАН дээр асар их хулгай гарна. Олборлож байгаа алтныхаа тархацыг тушаадаг ченжүүдээр дамждаг, ААН-үүдийн албан татвар, АМНАТ-аас зугтдаг лиценз тойрсон луйвар байгаа. 6200 лицензийг шилжүүлсэн. Үүний ихэнхийг худалдсан байгаа. Энэ нь хувийн хэвшлийг биш хулгайг дэмжиж байгаа хэлбэр.
Өнөөдөр инфляци, төлбөрийн тэнцэл, урсгал дансны алдагдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын энэ өвөл гарч болох эрсдлээс сэргийлэх гэх мэт асуудлууд хуримтлагдсан байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулиас илүү ач холбогдолтой. Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүдийн хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Өнгөрсөн 30 жил Монголчууд бид өөрсдөө улсаа хөгжүүлээгүй. Иймээс төрд бэлтгэгдсэн мэдлэгтэй, туршлагатай, эрсдэл тооцох чадвартай, авлигаас ангид, ард түмний төлөө зүтгэж чаддаг хүмүүсийг сонгож шалгаруулж, төрд ажиллуулах зүйтэй. Иймээс төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өнөөдрийн хөгжлийн хоцрогдол бол төрд бэлтгэгдээгүй хүмүүсээс үүдэлтэй хөгжлийн хоцрогдол. Хулгай хийж байгаа хүмүүсийн ихэнх нь тавиулууд байгаа. Тавьсан эздийг нь зарлах хэрэгтэй. Өнгөрсөн 30 баялгийн хараал, голланд өвчин туссан. Өвчний гол шинж тэмдэг ядуурал, гуйланчлал. Үүний засдаг арга нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль.
Баялаг эзэмшиж байгаа бүх компаниудын үйл ажиллагаа ил тод байх ёстой. Шүгэл үлээгчийн тухай хуулийг ойрын хугацаанд батлах хэрэгтэй. Оффтейк гэрээг ил болгох хэрэгтэй. Хулгай хийсэн хүмүүстэй зөвшилцөнө гэж байхгүй. Эрүүгийн хуулийн 22,1 гээд ял наймаалцдаг заалтыг өөрчлөх ёстой. Уул уурхайн биржийн хуулийг гаргах ёстой. Худалдааны хуульгүй байна. нэг литр газрын тосоо 200 төгрөгөө экспортод гаргаад бинзенээ 4000 төгрөгөөр авдаг. Нэг тонн төмрийн хүдрээ 100 ам.доллараар экспортод гаргаад 1000 ам.доллараар арматураа худалдаж авдаг. Иймээс худалдааны хуулиа яаралтай батлах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Нүүрсний асуудлыг би 2 жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Доржханд гишүүний 6,4 тонн нүүрс гарсан, өртөг нь 6,5 тэрбум доллар гэж хэлж байна. 1000 долларын үнэтэй нүүрс гэж хаа байсан юм. Эх баригчтай нийлээд баахан өндөр тоо ярьж байгаад нүүрсний хулгайг замхруулах гэж байна. 64 мянган машин хилээр энэ нүүрсийг зөөсөн байж таарах нь. 9000 жолоочийг бүгдийг нь хулгайч гэж хэргийг замхруулах нь. Нүүрсний хулгайны ард эрх баригч нар ТЭЭВРИЙН ХУЛГАЙ, ОФФТЭЙК ГЭРЭЭ, ГЭРЭЭНИЙ ХУЛГАЙ гэсэн гурван зүйлийг нууж үлдэх гэж байна.
Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.