Х.Нямбаатар: Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын найман хүнийг өнгөрсөн шөнө баривчиллаа

Х.Нямбаатар: Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын найман хүнийг өнгөрсөн шөнө баривчиллаа

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Өчигдөр орой бид эхний хуралдаанаа хийсэн. Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудийн мэдээллээр түргэн шуурхайн хангах, нарийн мэргэжлийн шинжээч, экспертүүдийн дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллах, гадаад улсуудаас хил гаалийн мэдээллүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөх үндсэн зарчимаа өчигдөр тохирсон. Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийснээс хойш мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Тухайлбал, өнгөрөгч шөнө Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд нэгжлэг хийж байна. “Хишиг Арвин Индустриал” компанийн оффисуудад үзлэг, нэгжлэг хийж байна.

Мөрдөн шалгах багийг өргөтгөн зохион байгуулах хүрээнд аймаг бүрээс хоёроос доошгүй мөрдөгч нарыг татаж ажиллуулахаар боллоо. Аймаг бүрээс гурван эрүүгийн хэргийн мөрдөгчийг татаж ажлын хэсгийг өргөтгөн зохион байгуулж байна. Нүүрсний хулгайн хэрэг дээр 4-5 чиглэлийн нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна. Тухайлбал, 2009 оноос хойш нийт хэдэн куб метр уулын цулыг олборлосон вэ. Үүнээс хөрс хуулалтад хэдийг гаргасан, хэдийг урд хөрш рүү экспортолсон бэ, 10 гаруй жилийн хугацаанд хэдэн мянган тээврийн хэрэгсэл урд хилээр гарч, тээвэр хийсэн бэ. Тээвэр хийсэн аж ахуйн нэгжүүд  хэдэн төгрөгийн татвар төлсөн, тээврийн хэрэгслүүдийн ард улс төрд нөлөө бүхий ямар хүмүүс байгаа, тээврийн компаниудын эцсийн өмчлөгчдийг тогтоох зэрэг чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна. 

Өнөөдөр өглөө ЦЕГ-ын ажлыбн хэсэгт багтсан мөрдөгч нар, НМХГ-ын шинжээч нар, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтнууд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд түр байрлаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болсон. Экспортыг доголдуулах түвшинд мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байх зарчим барьж байгаа. Архивлагдсан баримтууд дээр шалгалт хийгдэнэ. Мөн гаалийн хилээр нэвтэрсэн хүн, тээврийн хэрэгслүүдийн мэдээллүүдийг нэг бүрчилж тулгаж шалгана. Хүн хүч шаардлагатай. Сая явуулсан бүрэлдэхүүн дээр хүн хүч нэмэхийг үгүйсгэхгүй. Олон нийтийн шаарлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байна.

Сүхбаатарын талбайд чин зүрхний дуудлагагаар зарим иргэд жагсаж байгаа ч харамсалтай нь зарим нь захиалгатай жагсаж байгаа. Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьж байгаа жагсаал цуглаан бас бий гэдгийг дуулгах нь зөв. "Эрдэнэс Тавантолгой" компанид Монголын Оюутны Холбооны үе үеийн удирлагууд алба хашиж ирсэн. Тухайлбал, МОХ-ны Ерөнхийлөгч асан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч асан Х.Батсайхан гээд дурдаж болно.

Өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн оюутны холбоо, оюутны зөвлөлд ажиллаж буй хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦГ-аас шалган тогтоох ажиллагаа үргэлжилж байна".

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.