Х.Нямбаатар: "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна

Х.Нямбаатар:

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрдэнэс Тавантолгой компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш хийгдсэн бүх гэрээг өнөөдөр ил болгож байна. Мөн энэ компанийн худалдан авалтын гэрээнүүдийг бүгдийг нь ил болгож байна. Өнгөрсөн хугацаанд нүүрс тээврийн үйл ажиллагаанд 25 мянган тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийсэн байдаг. Эдгээр машинуудын бүртгэлийг ил болгоно. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн бонгинын тээвэрт 150 аж ахуйн нэгжийн 5647 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна. Уртын тээвэрт нийт 421 аж ахуйн нэгжийн 10432 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байна. Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминалд 17 аж ахуйн нэгжийн 1281 тээврийн хэрэгсэл байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулаад "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар боллоо. Санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн хяналт оруулахдаа дэлхийн топ аудитын компаниас сонгон шалгаруулна.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийг цаашид олон нийтийн компани болгох, IPO гаргах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Бид гаргасан алдаандаа дүгнэлт хийж байна.

Ойролцоогоор нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэсэн гурван удаагийн дүгнэлт гарсан байдаг. Эдгээрийг нэгтгэж нэг хэрэг болгоод мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтын цар хүрээ өргөн учраас мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлага бий. Хил хамгаалах, Гаалийн байгуулагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгтэй холбогдуулж шалгах шаардлага гарч буй" хэмээв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.