Д.Амарбаясгалан: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газруудын харьяа охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах журам оруулна

Д.Амарбаясгалан: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газруудын харьяа охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах журам оруулна

"Эрдэнэс Монгол" ХХК ажлын байрны нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотойгоор мэдээлэл өглөө. 

ЗГХГД Д.Амарбаясгалан "Даврхадсан тоогоор 3400 орчим хүн анкет өгч, бүртгүүлсэн. Давхардаагүй тоогоор 2900 хүн мэдээллээ ирүүлсэн. Материал дутуу ирүүлсэн болон бусад шалтгаанаар хэд, хэдэн хүн хасагдсан. Улмаар 2084 хүн шалгалтад оролцох боломжтой болсон. Тэдгээрээс 1215 хүн шалгалтад орсон. Нэг ажлын байранд долоо орчим хүн ярилцлагын шалгалтад орохоор байсан. Шалгалтад оролцсон хүмүүсээс хамгийн өндөр оноо авсан нь ажлын байрандаа очихоор болоод байна. Төрийн зүгээс энэ ажилд няналт тавих зорилгоор ажилласан. 80 гаруй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахад 2000 гаруй хүн бүртгүүлсэн. Тиймээс эдгээр боловсон хүчнийг төр ажиллуулж чадвар боловсон хүчний хүч байгаа гэдэг нь харагдаж байна. 

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газруудын харьяа охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах журам оруулна. Мөн хараат бусаар ажилладаг ТУЗ-ын гишүүдийг сонгон шалгаруулна" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.