Өвөрхангай аймгийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 102 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 17 төрлийн арга хэмжээг зохион байгуулж буйн нэг нь энэхүү тэмцээн юм. Аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактикийн тэмцээнд “Арвайхээр цэргийн хүрээ”-ний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 7 баг оролцож, гарааны өмнөх ажиллагаа, 10 км марш гүйлтийн 11 төрлийн тэмцээнд тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдөнө.