Зургадугаар сарын 1-нээс эхлэн иргэд цахим паспортоо уншуулан хилээр нэвтэрнэ

Зургадугаар сарын 1-нээс эхлэн иргэд цахим паспортоо уншуулан хилээр нэвтэрнэ

Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Улмаар Монгол Улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын "ИКАО" нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноор элсэн ороод байна. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг манай улсын иргэн бүр ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Энэхүү цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр түргэн шуурхай нэвтрэх боломжтой болно. Иргэд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим паспортоо уншуулан хилээр нэвтрэх боломжтой болно. Шинэ паспорт 48 хуудастай бөгөөд хуудас нь төрийн тахилгат уул, улаан номд орсон амьтдын зурагтай. Нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг солих, нэр хуурамчаар үйлдэх зэрэг ямар ч боломжгүй. Монгол Улсад цахим паспорт унших төхөөрөмжийг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд суурилуулна. Улмаар цаашид бүх шалган нэвтрүүлэх хэсэгт шат дараатай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн иргэд заавал шинэ паспортыг авах шаардлагагүй бөгөөд өмнөх паспортоо ашиглаж болно" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.