Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болон хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцлаа.
 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзаж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан амжилт хүсэв.

Хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухайлбал, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, боомт, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар талууд санал солилцлоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.