Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гээд олон хүн байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Эрдэнэт хотод ажиллах үеэрээ мөн энэ асуудлыг хөндсөн байна.
Тэрбээр иргэдтэй уулзах уулзалтын үеэр “МАН-ын бүлэг “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг сайтар ярилцаж байгаа. Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдлийг болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгана. Улмаар УИХ-ын төвшинд ахин ярилцах зэрэг манай намын бүлэг дээр янз бүрийн санаа оноо гарган нухацтай хэлэлцэж байгаа. Эцсийн бүлэгт МАН хамгийн зөв хувилбараар шийднэ.
Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана. Гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй” гэлээ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн улс төр халах цагийг хүлээж байгаа МАН-ынхны задалсан сенсаци болох “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар орон нутгийн сонгууль дуустал “шоудах” бололтой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.