Ажлын хэсгийн хуралдаан болно /24-10-16/

Ажлын хэсгийн хуралдаан болно /24-10-16/

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн /2024.10.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

ЛХАГВА ГАРАГ /2024.10.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

Их засаг

2

УИХ-ын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

УИХ-ын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·  “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2024.08.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл

12.00

Их засаг

2

Эдийн засгийн байнгын хороо

·        Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·   “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/

·     “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

13.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·    “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээлэл сонсох

·        Бусад  /хаалттай/

15.00

Их засаг

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ