Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /мэдээлэл хийж, "Чингис хаан" одонг хүртээх 18 дахь эрхмийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар зарлалаа.
Энэ жил НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээхээр болжээ.
Түүний хувьд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан билээ.
Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 2005 оны долоодугаар сарын 11-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Чингис хаан” одонгоор хамгийн анх шагнасан. Эхэндээ Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоож, үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагдсан.
Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан билээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхмүүд:
Эх сурвалж:www.polit.mn