Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно /24-11-19/

Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно /24-11-19/

 Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгийн /2024.11.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

МЯГМАР ГАРАГ /2024.11.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцах

11.00

Боловсролын зээлийн сангийн байр

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

Их засаг

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

2

УИХ-ын даргын 2024 оны 99 дүгээр захирамжаар байгуулагдсан

Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.30

“Үндсэн хууль”

3

УИХ-ын даргын 2024 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.30

Их засаг

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·   Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд нэмэлт оруулах тухай/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

10.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·   Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох

·  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох

14.30

“Их Эзэн Чингис хаан”

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ