Засгийн газрын ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэнэ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэнэ. Тодруулбал
-
Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар
-
““Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай”
-
Засгийн газрын тогтоолын төсөл
-
Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар
-
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг багтжээ.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ олон хоног амардаг байх хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдээлсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэ төслийг мөн хэлэлцэх юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ