Өмнөговь аймаг Монголын төдийгүй дэлхийн онцгой бүс нутгийн нэг. Говь Гурван Сайхан уул, Хонгорын элсэн манхан, Баянзагийн улаан элс, Нэмэгт, Хэрмэн цавын өвөрмөц тогтоц зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд энэ нутгийн бахархал юм. Монгол орны хамгийн уудам, хамгийн олон төрлийн газарзүйн тогтоц бүхий Өмнөговьд мазаалай, хулан, тахь, аргаль, янгир зэрэг ховордсон амьтад энэ нутагт байдаг нь дэлхийд ч ховорхон. Хөдөлмөрч, тэвчээртэй, уужуу ухаалаг, өмнийн нутагтаа эзэн суугаа эл нутгийнхан зөвхөн байгаль, соёлын өвөрмөц газар төдийгүй Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон стратегийн гурван том ордын "эзэн" байх учиртай.
Өмнийн цэнхэр говийнхон маань өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодлоо маш нээлттэй хэлэхээс гадна "Хөх Монголын Хөх Туг" аян, баялгийн сангийн ач холбогдол, стратегийн ордуудыг зөв ашиглах тухай чухал асуудлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ЦӨМ энэ нутагт Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон стратегийн 3 том орд оршдог. Тиймээс ч улс орны хөгжилд асар их нөлөө үзүүлдэг аймаг яах аргаггүй мөн.
Тухайлбал,
Нарийн Сухайтын нүүрсний орд
Коксжих болон эрчим хүчний нүүрсний томоохон эл орд Хятад руу хамгийн ойр экспортын гарцтай. Төмөр замын дэд бүтэцтэй болсноор эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдэж байна.
Тавантолгойн нүүрсний орд
Монголын хамгийн том нүүрсний орд Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг тарааж эхэлсэн.
Цаашид илүү ашигтайгаар удирдвал ард түмэнд хүртээмжтэй байж чадна.
Оюутолгойн зэс, алтны орд
Бүрэн хүчин чадлаараа ажиллавал улсын эдийн засгийг хэд дахин тэлэх боломжтой.
Өнөөдрийн уулзалтаар Өмнөговийн иргэд өөрсдөд нь тулгамдаж байгаа асуудлаа нээлтэй ярснаас дурдвал,
Гэхдээ иргэд стратегийн ордуудын тоог 55 болгож, баялгийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлснээр тэдний боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд бодитоор хөрөнгө оруулах боломжтой болох, улсын хэмжээний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх ач тус, Монгол Улсын эдийн засгийн хараат бус байдлыг хангах суурь болох ач холбогдлыг дэмжиж бид бүхэнд маш их урам өгсөн.
Уулзалтад ирсэн нийт иргэддээ дахин талархснаа илэрхийлье.