Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар сар шинийн баяртай холбогдуулан ирэх долоо хоногийн даваа, мягмар, лхагва гараг буюу гуравдугаар сарын 5-ныг дуустал бүх нийтээр амрах Засгийн газрын тогтоолыг батлажээ.