БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан зэрэг 60 гаруй хүнийг БНСУ-ын “Хьюндай” эмнэлэгт 4 ээлжээр сургалтад хамруулж байна.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагааг улсын жишиг болгох, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр “Хьюндай” нэгдсэн эмнэлэг дээр хийгдэж буй уг сургалтад эхний ээлжийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг туршлага судалж байна.