МАН-ын дарга Н.Учрал жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

МАН-ын дарга Н.Учрал жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг, төр нийгмийн зүтгэлтэн, цогтой эх оронч, цэргийн суут Жанжин, Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.

Ардын хувьсгалын манлайлан удирдагчдын нэг Дамдины Сүхбаатарын хийж бүтээсэн үйл, туулсан замнал хийгээд түүхэн гавьяаг нь үеийн үед мартах учиргүйг сануулсан Жанжны мэндэлсэн (1893.02.02) энэ өдрийг дурсан Монгол Ардын намын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга, зөвлөхүүд, Хяналтын ерөнхий хорооны удирдлагууд, их Жанжны гэр бүлийнхэн, оюутан залуусын төлөөлөл олноор оролцлоо. Мөн Монгол Ардын намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын намын үе, үеийн удирдлагууд, ажилтнууд, албан хаагчид, дэргэдэх байгууллагын төлөөлөл их Жанжныхаа төрсөн өдрийг жил бүр ийнхүү хүндэтгэн эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэн, үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцсоор ирсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ