Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 16

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:28-18:40.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ