Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагаас санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ