Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна

Гүний цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар онцгойгийнхон ажиллаж байна

Төв аймгийн Заамар суманд гурван настай хүүхэд 30 метрийн гүн ухсан цооногт унажээ. 

Хүүхдийг аврахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж. Хүүхэд унасан гэх дуудлага өчигдөр буюу 27-ны 14 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Тухайн цооног 40-50м гүн байх магадлалтай, охиныг 30 орчим метрт байгааг Могойн нүдэн дурангаар тогтоосон. Хүүхдийг доош алдахгүйн тулд цамцнаас нь бэхэлсэн. Хүүхэд ямар нэгэн дуу чимээ гаргаагүй боловч зүрх нь цохилт нь мэдэгдэж байна.

Маш нарийн гүн нүх учраас Онцгой болон цагдаа, ойролцоох уурхайн том оврын машин техникүүдээр газрыг ухаж, одоогоор 20 орчим метр ойртоод байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ