Ч.Хүрэлбаатар:АН-ынхан бага юм асууж, бага ярьж бай

Ч.Хүрэлбаатар:АН-ынхан бага юм асууж, бага ярьж бай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан инээд, хөөрөөр дүүрэн болж байна. УИХ-ын гишүүн Л.Болд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгнө гэж амлаад байсан. Гэтэл одоо хүүхэд бүр мөнгө авч чадахгүй болоод байна. Хүүхдийн мөнгийг болиулаад,  хүүхдийн мөнгөн тэтгэмж болгочихлоо. Уг нь хэдхэн жилийн өмнө та бүхэн хүүхдийн төлөө “За” гэж хэлээд дуулж, бүжиглээд байсан яасан бэ” хэмээн  тодруулсан юм.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Энэ асуултад Ч.Хүрэлбаатар хариулна. Хүүхдийн мөнгө өгч байгаа шүү дээ. Энэ яахав ээ. Танай нам энэ сарын 16-нд хуралдах юм уу даа үгүй юм уу” хэмээв. Харин УИХ-ын Ч.Хүрэлбаатар “Би та нарыг багахан юм асууж, ярьж бай гэж хэлээд байгаа. Учир нь юм хэлэхээр л намын хийсэн ажилтай холбогдоод байдаг. Тэгээд түүнийг нь хэлэхээр улс төржсөн болоод байх юм.  Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд хүчингүй болгосон. Та бүхнийг эрх барьж байхад шүү дээ.

 Тэгээд л хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн тухай хуульд оруулахаар тэтгэмж гэдэг үг нэмэхээс өөр  арга байхгүй болоод байна. Хүүхдийн мөнгө бүх хүүхдийг хамарч байгаа. Ер нь танай намын хурал мурал юу болов. Та нар өөр газар очиж улс төр хий” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “За  гишүүд асуултаа асууж, хариулт авч дууслаа. Ч.Хүрэлбаатар гишүүн асуултад сайн хариуллаа.  Сайн байна” хэмээн сайшааж, чуулганы танхимд байгаа гишүүд инээд хөөр болж, хуулийг төслүүдээ баталцгааж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.