Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
-
Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-
“Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
-
Олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан гэрээний хэрэгжилтийн тайлангийн тухай –
-
“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 13 дахь Ерөнхий сайд Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх/ хэлэлцэхээр байна.
Мөн:
-
Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар –
-
Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын явцын талаар
-
Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Ц. Сандаг-Очир
-
Нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Ц. Сандаг-Очир
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбаруудыг судлан, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-Хойд бүргэд алтны үндсэн орд/
“Иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах Монгол Улсын Засгийн газрын цахим систем (e-zasag.mn)”-ийн талаар,
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар хуралдаанд танилцуулах төлөвлөгөөтэй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ