Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:
Түүнчлэн Алт-3 аян, газрын тосны хайгуул, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд боловсруулагдаж буй эрх зүйн баримт бичгүүдийн явцаар мэдээлэл сонсож, эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Үүний зэрэгцээ “COP17 – ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ”-ын үеэр “Байгалийн капитал- Хариуцлагатай уул уурхай” сэдэвт АҮЭБ-ийн салбарын танилцуулга, “Ашигт малтмалын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлуудад анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.