Д.Эрдэнэбат: АН-ын их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдахаар болж байна

Д.Эрдэнэбат: АН-ын их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдахаар болж байна

Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос намын VI их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Их хурлын төлөөлөгчийг сонгох журмын тухай асуудлаар тодорхой мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчилсан намын VI их хурал 1210 төлөөлөгчтэй хуралдахаар болж, төлөөлөгчийг сонгох журам гарлаа. Хуралдааны үндсэн зорилго нь Ардчилсан намын үзэл баримтлал, шинэчлэгдсэн дүрмийг батлана. Ажлын хэсгээс хурлын төлөөлөгч сонгох журмаа Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж батлуулаад олон нийтэд мэдээлж байгаа юм.

Төлөөлөгчийг сонгох журмын дагуу намын анхан шатны байгууллага буюу сум бүрээс нэг төлөөлөгч, аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэг байгууллагуудын төлөөллүүд оролцохоор боллоо. Нийт гишүүдийн тоо 1210 хүн болж байна.

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд хуралдаж сум болон нийслэл, дүүргээс намын Их хуралд оролцох төлөөлөгч нараа сонгож явуулна. Энэ өрсөлдөөний зарчмаар явна” гэлээ. Намын анхан шатны байгууллагын хуралдааныг энэ сарын 26-27-ны өдрүүдэд хуралдуулах товыг орон нутгийн намуудад хүргүүлээд байгаа юм байна. Энэхүү хурлаар Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэг, VI хурлын төлөөлөгчийг сонгох асуудлуудыг хэлэлцэх ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.