Баян-Өндөр сумын долоон гишүүний оронд өөр хүмүүсийг оруулжээ

Баян-Өндөр сумын долоон гишүүний оронд өөр хүмүүсийг оруулжээ

АН-ын Их хурал хараахан эхлээгүй, гишүүд яг одоо цуглаж байна. Гэвч СТӨ-ний үүдэнд эсэргүүцэгчид лоозон барин зогсчээ. Учрыг тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын АН-ын гишүүдийг Их хуралд оролцуулахгүй гэжээ.

Угтаа бол тус сумаас АН-ын Их хуралд оролцохоор намынхаа анхан шатны үүрээс долоон гишүүн сонгогдоод иржээ. Гэвч тэдний оронд өөр гишүүдийг Их хуралд оруулахаар болсныг дээрх хүмүүс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

Мөн тэд АН-ын “Шонхор” фракцийнхан буюу Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, дэд дарга Ц.Сувдаа нарын намыг дотор нь хагалган бутгаргасан, бужигнуулсан буруутай үйлдэлтэй холбоотой хэмээсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.