АН-ынхан юу болоод байнаа...

АН-ынхан юу болоод байнаа...

Ардчилсан намынхан өнөөдөр 7-р их хурлаа 10.00 цагт товлосон ч одоогоор эхлээгүй байна. Их хуралд оролцохоор ирсэн 1000 гаруй төлөөлөгч Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, өмнө нь дурсгалын зураг татуулсны дараа хурал болох Соёлын төв өргөөнд цуглаж байна. Энэ удаагийн Их хурлаар АН-ын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.

Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь намын даргын сунгааг хэрхэн явуулах эсэх асуудал юм. Өнөөдөр Их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулаад, маргаашнаас намын даргын сунгаа өрнөж эхлэх гэнэ. Улмаар ирэх хоёрдугаар сард намын наймдугаар Их хурлаа хийж, шинэ даргаа тодруулах юм байна. Зарим эх сурвалж ингэж ярьж байхад бас бус хүмүүс өөр зүйл ярьж байх юм. Намын дарга өнөөдөр тодорно гэж.  Энэ намд юу болоод байнаа хэмээн хүмүүс гайхаж сууна. Зарим сайтад бичиж байгаагаар Г.Батхүү, С.Эрдэнэ нар урьд шөнөжингөө хор найруулж өнөөдөр намын дарга болох хороо найруулсан гэх. 

Дүрмийн шинэчлэлд бүх шатанд дотоод ардчиллыг нэвтрүүлэх буюу нийт гишүүдээсээ намын удирдлагуудыг сонгох эсэх гээд олон асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс нийт гишүүдээр сонгуулах явцад дуртай хүн нь нэр дэвшээд явах уу, намын дээд шатны аль нэг байгууллага тодорхой шалгуур тавиад сонгон шалгаруулалт хийгээд, тодорхой тооны нэр дэвшигчийг сунгаанд оруулах уу гэдэг дээр намын гишүүд нэлээд хүчтэй маргалдаж байгаа. Юутай ч намын даргын сунгааг хэрхэн явуулах эсэх асуудлыг өнөөдөр шийдэх бололтой. АН-ын зарим нөхөд гэнэт л дарга тодруулна, сунгаа явуулахгүй, намаа хагалахын нэмэр хэмээн өнөөдөр шуурхайлахыг үгүйсгэхгүй. Энэчлэн олон янзын яриа хөөрөө яваад байгаа нь АН-д толгой хөл байхгүй байгаагийн илрэл гэж үзэх ажиглагч байна. Уг нь Их хуралдаа оролцохоор намын лидерүүд нь цугласан байна. Харин женко Х.Баттулга ЯпоныИх дуулгад тамирчдын захаа мушгиж яваа сурагтай. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.