Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, ажлаасаа цаг гаруй хоцорч орж ирээд дэд даргаас банга хүртэж, “Хурлын ирц дээр найраа байхгүй шүү” хэмээн хэлүүлсэн А.Сүхбат гишүүн “2015-2016 онд гарсан нийт хэргийн 1.5 хувийг онц ноцтой гэмт хэрэг эзэлж байгаа. Үлдсэн хувь нь залуу гэр бүлүүдэд тохиолдож байгаа гэмт хэрэг. Гадны төсөл авсан хэдэн нөхдүүд байгаа.
Надад таван дарамт маягтай юм ирсэн. Хэрвээ үүнийг дэмжихгүй бол 2020 онд таныг дэмжихгүй гэсэн санал ирсэн. Хуулийг ингэж хардаг болсон юм уу. Нэг өнцгөөс харах юм бол ямбаны нийгмээ шийдсэн, амьжиргааны байдлаа шийдсэн өрнөдийн хууль орж ирвэл буутай хууль орж ирнэ шүү.
Онц ноцтой гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг сэтгэцийн өвчтэй гэж харж байгаа. Цагдаа болон Эрүүл мэндийн яамны гүйцэтгэх ёстой ажлыг бүх яамдад нялзаагаад байгаа юм биш үү. Би нэг зүйлийг яриад байна. Оношийг нь олоод өгөөч ээ. Гэр бүлийн хүчирхийлэл гараад байна. Амьдралдаа бухимдалтай хандаад байна. Энэ чинь ерөөсөө ядуурал, өлмөн зөлмөн байгаатай холботой. Монголынхоо ард түмнийг сайхан амьдруулъя” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.