Зарчмын зөрүүтэй 103 саналаар санал хураалт явуулж байна

Зарчмын зөрүүтэй 103 саналаар санал хураалт явуулж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн өмнөх явцыг хүргэсэн билээ.

Үргэлжлүүлээд М.Оюунчимэг гишүүн “Би ажлын хэсэгт гишүүн гэж орж байгаагийн хувь хариулт өгье. Мэдээж хүний эрх талаас наанатай, цаанатай хандахад анхаарсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийллийн 10 сарын бүртгэлээр 1000 гаруй хүн бэртэж, 10 гаруй хүн нас барсан. Тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдөж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэлээд том заалтууд орсон. Хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг авч үзэх тал дээр цогцоор нь авч үзсэн. Өмнө нь тунхаглалын чанартай байсан. Цагдаагийн байгууллага сум, Засаг даргын үүргийг маш тодорхой заасан. Тэр дундаа хүүхэд хамгааллын асуудлыг нэлээд өөр төвшинд авч үзэж хамгаалалт оруулсан” хэмээсэн юм.

Мөн Б.Ундармаа “Юуны өмнө ажлын хэсэг, Хууль зүй дотоод хэргийн яамныхан сайн ажилласан. Эрх зүйн зөвлөгөө өгөхийг тусгасан гэж байна. Энэ маань ерөнхийд нь тусгасан. Тодорхой зардал нь бий юу. Төсөв санхүүгээ яаж шийдэх вэ” гэж асуув. Түүний энэ асуултад Ж.Энхбаяр гишүүн хариулав. Тэрбээр “Төсвийн хөрөнгөөр шийдэх боломжтой. Хуульчдын холбоонд бүртгэлтэй 5000 өмгөөлөгч бий. Үүнээс нэг хуульч жилд  хоёр хүнд өмгөөлөл үзүүлэх ёстой. Тэгэхээр 10 мянган хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэв.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 103 саналаар санал хураалт явуулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.