Хүчирхийлэлтэй тэмцэх хуульд хоёрхон өгүүлбэр нэмсэн гэнэ

Хүчирхийлэлтэй тэмцэх хуульд хоёрхон өгүүлбэр нэмсэн гэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэмд нэлээд хүлээлт үүсгээд байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөлөр хийлээ. Уг хуулийг өмнөх Засгийн газрын үед баталсан ч албан ёсоор ёсчлоогүй гэх шалтгаанаар буцсан.

Гэхдээ нийгэмд маш их хүлээлт үүсгэчихсэн байсан учир арга буюу дахин өргөн барьж, хэлэлцүүлж байгаа. Тэгвэл дахин өргөн баригдсан уг хууль өмнөх хуулиасаа хэр өөрчлөгдөөд байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Энэ хуулийг өнгөрсөн намар редакци уншихаа болиод буцаачихсан. Гэтэл Засгийн газрын буцаагаад оруулж ирсэн хууль яг адилхан хууль байгаа. Учир нь би болохгүй байна гээд буцаагаад аваад явсан хуультай зүйл анги бүрээр нь анализ хийсэн. Гэтэл ердөө хоёрхон өгүүлбэр л нэмсэн. Тиймээс энэ хуулийг дахин дахин Засгийн газар руу буцаах ямар ч шаардлага байхгүй. Одоо редакцийн засвар оруулаад энэ хуулийг хурдан баталмаар байна. Учир нь хуулийг хүлээж байгаа олон олон хүн байгаа” гэсэн юм. Үнэхээр ч уг хуулийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраас тодруулахад “Угаасаа бараг өөрчлөгдөөгүй ээ” гэдэг хариулт өгсөн юм.

Тиймээс болохгүй гээд буцаагаад байсан хууль нь одоо хоёр өгүүлбэр нэмчихсэн учир болохоор болсон бололтой юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.