Хожсон Хятадын аль нэг клубыг удирдаж магадгүй

Хожсон Хятадын аль нэг клубыг удирдаж магадгүй

Английн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа өгөөд байгаа Рой Хожсон Хятадын нэгэн багаас санал тавьсан байна. Хятадын Супер лигийн 12 багийн сонирхлыг төлөөлж гүйцэтгэх захирал Эрик Гао санал бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Дотоодын лигийн олон багт дэлхийн хэмжээний дасгалжуулагч хэрэгтэй. Тэгвэл одоогийн байдлаар хамгийн боломжтой дасгалжуулагч нь Рой Хожсон байна. Түүнтэй гэрээ байгуулахыг олон баг хүсч байгаа” хэмээн ярьжээ.

Рой Хожсон Евро-2016 тэмцээнд шөвгийн 16-д Исландад Английн баг 2:1-ээр хожигдсоны дараа ажлаа өгсөн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.