АН-ын гишүүдийн сонголт

АН-ын гишүүдийн сонголт

21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр нийтдээ 34 хоног үргэлжилсэн Ардчилсан намын даргын сунгаа өнгөрөгч мягмар гарагт дууслаа. Намын даргад өрсөлдсөн таван нэр дэвшигч энэ хугацаанд өөр өөрсдийн мөрийн хөтөлбөр, АН-ыг хаашаа залж, хэрхэн удирдахаа намын гишүүддээ танилцуулсан юм. Мэдээж өөр өөрийн өнгө төрх ялгарч байсан нь тодорхой.

Зарим нь би залуу улстөрч хэмээн өөрийгөө дөвийлгөж, нөгөө нэг нь өөрийгөө хамгийн шударга улстөрчөөр өргөмжилж, өрсөлдөж буй дөрвөн нэр дэвшигчээ хурал болгоноор ар өврөөс нь “хутгалж” байсныг ч гишүүд нь харлаа. Арай тулхтай бодлоготой гэж хэлэх нэр дэвшигч эдгээр тав дундаас ганц нэгхэн харагдаж байсныг нуух юун.

Өнгөрсөн 34 хоногийн хугацаанд хийсэн уулзалт болгоноос Ардчилсан намын гишүүд нэг л итгэл үнэмшил олж авсан нь энэ намыг ялалтад хүргэж чадах, хүчтэй сөрөг хүчин шиг байлгах, зангарагтай, зөв хүнд даатгах нь зөв юм байна гэх бодол. Харин энэ шалгуурт нэр дэвшигч Д.Эрдэнэбат тэн­цэж буйг сар гаруйн хуга­цаанд явуул­сан су­дал­гаа, нэр дэв­шигчийн рейтинг, орон нутгийн гишүүдийн хандлага, дэмжлэгээс ажиж болохоор байв. Улс төрийн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллагуудын на­мын гишүүд дунд хийсэн судал­гаанд ч Д.Эрдэнэбат өн­дөр рейтингтэй байж чадлаа.

Цааш­лаад, цахим сайтуудын судалгаа бүрт тэр намын гишүүдийн итгэлийг хүлээж, энэ намыг удирдаж чадах хүнээр нэрлэгджээ. Д.Эрдэнэбат энэ хугацаанд хөгшин залуу гэсэн явцуу пиар хийсэнгүй. Нам намайг өмгөөлөх ёстой гэсэн хувийн бодлоо бусдад тулгасангүй. Энэ нам яагаад ялагдсан алдааг гишүүдтэйгээ ярилцаж, яаж ялалтад хүргэх талаар өөрийн бодлоо хуваалцаж явсныг жирийн гишүүд нь үнэлж буй.

Улс төрийн нам ямар замаар урагшлах ёстой вэ гэсэн бодлогын зарчим ярьж өрсөлдсөн. Тиймдээ ч жирийн гишүүдийн дэмжлэг тун их байгаа аж. Д.Эрдэнэбатад хий хоосон магтаал, цаасан малгай хэрэггүй. Тэр АН-ыг яаж удирдаж байсан, хэрхэн ялалтад хүргэснийг хүн бүхэн мэддэг. Их ялагдал хүлээж, АН-ын нэр хүнд дахин сэргэх үү гэсэн хүнд хэцүү цаг үед тэрбээр намын гал тогоог хариуцан ажиллаж, улмаар УИХ-д олонхи бүрдүүлэх эрхийг намдаа авчирч байлаа.

УИХ-д олонхи суусан цагт намын бүлгийг толгойлж, АН-ын эв нэгдлийг дээд зэргээр хангаж байсан. 2016 оны их ялагдлын дараа ч тэрбээр намаа удирдан орон нутгийн сонгуульд орж чамлахааргүй амжилтыг авч чадсан билээ. Намын Их хурлыг амжилттай зохион байгуулж, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг нэг шат ахиулж чадлаа. Энэ бүхэн Д.Эрдэнэбатын ганцаараа хийсэн гавьяа биш ч жирийн гишүүд нь түүнд итгэдэг гэдгийг харуулж буй юм.

Намаа хаашаа удирдах ёстойгоо, ямар замаар урагшлуулахаа хамгийн сайн мэддэг гэдгийг нь харуулж байгаа хэрэг. Гишүүд дэмжигчидтэйгээ хамгийн ойр ажиллаж чаддаг учраас түүнд жирийн гишүүд нь юу юунаас илүү итгэдэг юм билээ. Д.Эрдэнэбатын улс төрийн алдаа оноо энэ намтай л цуг байсан. Ялахад, ялагдахад ч тэр АН-д хамгийн ойр хүн байлаа.  Ямартаа л УИХ-д есхөн суудал авчихаад шоконд орсон намын удирдлага энэ намыг цаашаа удирд хэмээн намын тамгыг түүнд авчирч өгөх билээ.

Тэр ч итгэлийг нь алдаагүй юм. Д.Эрдэнэбат ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог, амлалт өгч биш ажил хийдэг гэдгээ Аж үйлдвэрийн шинэхэн яамыг хөл дээр нь босгож харуулсан. АН-ын Засгийн газрын үед хамгийн сайн ажилласан яам байсан, байх ч байсан. Харамсалтай нь өмнөх намын сайн ажлыг үргэлжлүүлэх нь нэр хүндэд халтай гэсэн явцуу эрх ашгийн үүднээс энэ яамыг татан буулгасан. Гэвч Аж үйлдвэрийн яам Монголд ямар хэрэгтэйг ард түмэн ойлгож чадсан юм. АН Д.Эрдэнэбат хоёр олон жил нөхөрлөж, олон ч амжилт, ялалт, алдаа мадгийг ардаа орхижээ. Цаашдаа ч энэ хоёрын нөхөрлөл үргэлжилж олон олон ялалтыг үзэх нь дамжиггүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.