Залуус надад сонгох хүн олдохгүй байна хэмээн санал өгөхгүй байна гэв

Залуус надад сонгох хүн олдохгүй байна хэмээн санал өгөхгүй байна гэв

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээгээр 15:00 цагийн байдлаар танилцуулсан билээ. Нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгөөд байгаа юм. Тэгвэл Хан-Уул дүүргийн буюу УИХ-ын 57 дугаар тойргийн хоёрдугаар хэсгийн сонгуулийн ирц 54 хувьтай байна.

Энэ талаар УИХ-ын 57 дугаар тойргийн хоёрдугаар хэсгийн  ахлах зохион байгуулагч С.Энхжаргал “Манай тойрогт 1962 сонгогч санал өгөх ёстой. Үүнээс одоогийн байдлаар 940 сонгогч саналаа өгсөн буюу ирц 54 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, ирц хангалттай бүрдэж байна. Энэ удаагийн сонгуульд 26-40 насны залуус сонгуульдаа маш идэвхитэй оролцож байгаа. Манай сонгуулийн хэсгийн хороо нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Вива сити”, “Шинэ өргөө хороолол” гээд шинэ байшин хороолол олон болсон.

Тиймээс сонгуулийн байраа мэдэхгүй ирэхгүй байх болов уу, ирж саналаа өгөх болов уу гээд айдастай байсан. Гэтэл сонгогчид маань гоёлын хувцсаа өмсөөд, хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ ирж, сонгуульдаа идэвхтэй оролцож байна” гэлээ. Тус хэсгийн тойрогт одоогийн байдлаар ямар нэгэн зарчил  гараагүй байна.

Харин нэлээд олон саналын хуудсын хүчингүй болгосон байна. Учир нь хүүхдээ дагуулж ирсэн хүмүүс өвөр дээрээ хүүхдээ суулгаж саналын хуудсаа бөглөж байгаад, хүүхэд нь гарыг нь хөдөлгөх, өндөр настнууд заавар зөвлөгөөгөө сайн уншаагүй байдлаасаа болоод нэг саналын хуудас дээр 2-3 нэр дэвшигчийг дугуйлах зэрэг алдаа гаргаж байгаа аж. Зарим тохиолдолд залуус “Надад сонгох хүн олдохгүй байна” гэсэн шалтгаанаар саналын хуудсаа хоосон хийж байгаа гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ