17:00 цагийн байдлаар нийслэлд 48.0 хувьтай байна

17:00 цагийн байдлаар нийслэлд 48.0 хувьтай байна

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 17:00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн  есөн дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 17:00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 48.0 хувь нь саналаа өгчээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ