“Царцааны нүүдэл”-ээс үүдэж саналын хуудас дутжээ

“Царцааны нүүдэл”-ээс үүдэж саналын хуудас дутжээ
Архангай аймгийн зарим сумдад ирц 75-80 хувьд хүрсэн ч саналын хуудас хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар санал хураалтыг зогсоосон гэх мэдээлэл цахим сайтуудаар гарч эхэлсэн билээ. Өглөөнөөс эхлэн иймэрхүү гомдол цөөнгүй гарсан бөгөөд саналын хуудас яагаад дууссан талаар СЕХ-ноос мэдээлэл өгсөн юм. 
 
Тодруулбал, СЕХ-ны зүгээс Бүртгэл, статистикийн газраас өгсөн мэдээллийн дагуу бүртгэл нь албан ёсоор баталгаажаагүй 80 гаруй мянган сонгогчийг бид хасч саналын хуудас хэвлэсэн аж. Гэсэн ч иргэд хороондоо хандаж зөрчлөө арилгуулж саналаа өгч байгаа учраас саналын хуудас дутах асуудал гарч байгааг үгүйсгэсэнгүй. 
 
Мөнгө хөдөө орон нутагт шилжилт хөдөлгөөн хийсэн 18 мянган сонгогч саналын хуудаст нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн насны иргэдийн тоогоор саналын хуудас хэвлүүлэн хүргүүлсэн ч зарим аймгуудад шилжилт хөдөлгөөн их хийгдсэн учраас саналын хуудас дутах асуудал үүсч буйг хэлж байлаа. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ