Н.Алтанхуяг яг одоо байцаалт өгч байна

Н.Алтанхуяг яг одоо байцаалт өгч байна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гарагт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн байдаг. Гэвч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10:00 цагт байцаалт өгөхөөр тохирсон байна. 
 
Энэ дагуу Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаалт өгөхөөр очоод байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт авчээ. 
 
Тодруулбал, оны өмнө нэг, оны дараа нэг байцаалт авсан байна. Мөн мөрдөн байцаалтын хүрээнд Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимст", "Max export" зэрэг компаниудад нэгжлэг хийгээд байгаа юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.