С.Бямбацогт сайд шилдэг ажилтнуудаа шагнав
ХЗДХЯ-ны 2016 оны арванхоёрдугаар сарын шилдэг цаг ашиглалттай ажилтнаар Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Нармандах, 2017 оны нэгдүгээр сарын шилдэг цаг ашиглалттай ажилтнаар Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Ц.Цэнгэлмаа нар шалгарчээ.
Тодруулбал, Т.Нармандах арванхоёрдугаар сард 219 илүү цаг, Ц.Цэнгэлмаа нэгдүгээр сард 207 цаг илүү цагаар ажиллаж, нэг ч удаа хоцроогүй, чөлөө аваагүй, ажлаа таслаагүй байсан аж. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт арванхоёр болон нэгдүгээрсарын шилдэг цаг ашиглалттай ажилтнаар шалгарсан Т.Нармандах, Ц.Цэнгэлмаа нарыг хүлээн авч, талархал илэрхийлэн гарын бэлэг гардуулжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.