Аваргуудын лигийн сугалаа явагдлаа

Аваргуудын лигийн сугалаа явагдлаа

Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа явагдлаа. Аваргуудын лигийн найман багийн тал хувь нь буюу дөрвөн баг нь Английн премьер лигийн багууд байгаа тул тэд хоорондоо таарах магадлал өндөр байсан ч аль багууд хоорондоо таарах нь анхаарлын төвд байлаа. Хамгийн эхэнд сугалагдсан Аякс /Недерланд/ клуб Ювентус /Итали/ клубтэй сугалаа таарснаар цааш үргэлжилсэн юм.

Английн Ливерпүүл клуб магадгүй хамгийн хялбар учраатай таарсан байж мэднэ. Харин хамгийн гал гарсан тулаан Английн Манчестер Юнайтед болон Испанийн Барселона клубуудын хооронд өрнөх биз. 

Аваргуудын лигийн хуваарь:

Дөрөвдүгээр сарын 10-нд:

  • Тоттенхам /Англи/ - Манчестер Сити /Англи/
  • Ливерпүүл /Англи/ - Порто /Португал/

Дөрөвдүгээр сарын 11-нд:

  • Манчестер Юнайтед /Англи/ - Барселона /Испани/
  • Аякс /Недерланд/ - Ювентус /Итали/

Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 17-нд:

  • Ювентус /Итали/ - Аякс /Недерланд/
  • Барселона /Испани/ - Манчестер Юнайтед /Англи/

Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд:

  • Порто /Португал/ - Ливерпүүл /Англи/
  • Манчестер Сити /Англи/ - Тоттенхам /Англи/
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.