Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Точиозантай барилдаж давж найман даваатай болж качигоши хийлээ. Баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд комосүби Хокүтофүжитэй барилдаж мөн давлаа. Ингэснээр 7 даваа нэг унаатай боллоо.

Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал комосүби Митакеүмитэй барилдах бол Ёкозүна Какүрю М.Ананд  маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Точиозантай барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0

Ёкозүна Какүрю М.Ананд 7-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 7-1
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 3-5
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 5-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.