Ичиножу А.Ичинноров нэг унаатайгаар аваргын хойноос нэхэж байна

Ичиножу А.Ичинноров нэг унаатайгаар аваргын хойноос нэхэж байна

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын буюу Харү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг тэргүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Такаясүтэй барилдан давж 14 даваатай болж башёг тэргүүлж байна. Харин түүний араас маэгаширигийн 4-өөс барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров нэг унаатай байна. Баруун жигүүрийг тэргүүлсэн их аварга Какүрюү М.Ананд озеки Гоэйдотой барилдан өвдөг шороодлоо. Ингэснээр 10 даваа дөрвөн унаатай боллоо. 

Өнөөдөр Ёкозүна Хакүхо М.Даваажаргал Ёкозүна Какүрю М.Анандтай барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 14-0

Ёкозүна Какүрю М.Ананд 10-4
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-9
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 13-1
Маэгашири-16 Дайшохо Ч.Шижирбаяр 6-8
Маэгашири-17 Чиёошома Г.Мөнхсайхан 7-7

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.