“Ливерпүүл” клуб "Барса"-г 4-0-ээр хожиж аваргын төлөө шалгарч үлдлээ

“Ливерпүүл” клуб
Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө Английн “Ливерпүүл” клуб талбайдаа Испанийн алдарт “Барселона” клубыг хүлээж авч тоглож 4-0 харьцаагаар хожлоо. Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутал Ориги оруулсан бол 79 дэх минутад дахин гоолдсон бол үлдсэн хоёр гоолыг 54, 56 дахь минутад Вейналдум оруулжээ.
 
Ийнхүү хожил байгуулснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-3 харьцаагаар Английн “Ливерпүүл” клуб аваргын төлөө тоглохоор боллоо. Хоёр багийн эхний тоглолт  “Барселона" клубийн талбайд болсон бөгөөд тэд 3:0-ээр хожоод байсан билээ.
 
Тэд аваргын төлөө өнөөдөр шөнө болох Голландын “Аякс” талбайдаа Английн “Тоттенхэм” клубыг хүлээн авч тоглох билээ. Эхний тоглолт 1-0 харьцагаар “Аякс”  хожоод байсан билээ.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.