Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ

Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ. Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо эцсийн мэдээллийг зарлана. Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авдаг. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдээс авсан шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг юм. Ардын хувьсгалын 98 жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын аварга, харцага, начин цолтнууд төрөн гарсан. Бөхчүүдээс тавын даваанаас эхлэн допингийн шинжилгээг авдаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.