Сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 3-5-нд болно

Сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 3-5-нд болно

Сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпийн эрх олгох хоёр дахь тэмцээн Япон улсад энэ сарын 3-5-нд болно. Тус тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд “В” хэсэгт багтаж Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Манай шигшээ эхний тоглолтоо өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр 18:45 цагт Японы багтай тоглох бол маргааш буюу тавдугаар сарын 4-ны өдөр 15:40 цагт Францтай, 19:10 цагт Египетын багтай тоглоно.

Монгол Улсыг төлөөлж  Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно.

Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ