Оклахома Сити Тандер хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Оклахома Сити Тандер хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын плэй оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Оклахома Сити Тандер талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын эхний тоглолтоо хийж 95-117 харьцаагаар Тандер хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Хоёр дахь тоглолт Тандерын талбайд болох бөгөөд нөгөөдөр буюу тавдугаар сарын 10-ны 09:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Тандераас Шай Гилжус Александр 29 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Чет Холмгрин 19 оноо, 7 самбар, 3 хаалт, 2 таслалт, Жэйлон Уйллиамс 18 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс Аагон Уйггинс 16 оноог авчээ. Эсрэг багаас Кайри Ирвинг 20 оноогоор  багаа тэргүүлсэн бол Лука Дончич 19 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, Данэйл Гаффорд 16 оноо, 11 самбар, 5 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 95-120 Бостон Селтикс

Даллас Мавирекс 95-117 Оклахома Сити Тандер

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ